“Их хурд 8” азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүлж, түмэн олныг баясгалаа.
Энэ жил “Их хурд 8” уралдаан Монгол туургатны морьтны өв соёлын наадам нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголын Морин спорт уяачдын холбооноос түрүү морийг “Ланд 200” автомашинаар байлах бол уралдаанч хүүхдийг нэг өрөө байраар урамшуулсан нь наадмын шинэ жишиг болж байгаа.
Дөнгөж сая “Их Хурд-8” наадмын Азарганы уралдаанд түрүүлсэн уяач болон уралдаанч хүүхдэд шагналыг сая дөнгөж гардуулан өглөө.
Тодруулбал, Төв аймгийн Баян сумын харъяат уяач Баасансүрэнгийн Нямжавд Land-200, уралдаанч хүүхэд Б.Энхбаярт ММСУХ-оос нэг өрөө байр, 36 сая төгрөгөөр шагнасан юм.
Хурдан морь унаач Б.Энхбаяр нь найман настай бөгөөд Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр азаргыг унан хурдлуулсан.