Энэ сарын 8-ны өдөр Франц улсын иргэн Т.M-ыг Улаанбаатар-Бээжингийн чиглэлд онгоцоор зорчих гэж байхад нь саатуулжээ. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тэрээр 999,9 сорцтой найман ширхэг /алт гэх/ эд зүйлийг гар тээш болон зөөврийн компьютерын цүнхэндээ тараан хийн, гаальд мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрэх гэж байсан аж. Уг хэргийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Францын иргэн алтан гулдмай хилээр гаргахыг завджээ
2019 оны 07-р сарын 18 өдөр, 15 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )