Наадмын амралтын үеэр эрүүл мэндийн салбарынхан бэлэн байдалд ажиллаж байна. 2019 оны 7 дугаар сарын 11-нд улсын хэмжээнд 167 эх амаржиж 86 хүү, 81 охин мэндэлжээ.
Эрүүл мэндийн байгууллагад 5,732 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 964 иргэнийг хэвтүүлж тусламж үзүүлж байна. Түргэн тусламжийн дуудлагаар 1,657 иргэнд хүрч үйлчилсэн байна. Амралтын өдрүүдээр нартай байгаас гол усанд осолдох, зам тээврийн осол, зүрх судасны өвчний улмаас өгөх дуудлага зонхилж байна.