УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачилгаар “Эрүүл иргэн-Эрүүл орчин-Эрүүл хөдөлгөөн” урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог энэ амралтын өдрүүдэд сонгогдсон тойргийнхоо иргэдэд зохион байгууллаа.
Иргэдийн дунд зонхилон тохиолддог зүрх судас , дотор, шүд, ЭХО зэрэг 10 гаруй төрлийн өвчнийг мэргэжлийн эмч нар оношилж, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өглөө.
Үзлэгт хамрагдсан иргэдийн дунд зүрх судас, даралт, ходоодны өвчлөл түгээмэл байв. Арга хэмжээний үеэр
УИХ-ын гишүүн Б. Саранчимэг хэлэхдээ “Эрүүл орчинд амьдарч, амьдралын зөв хэв маягтай байж, өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хөтөлбөрийн хүрээнд 150 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож, иргэдэд үзлэг хийж байна. Баянзүрх дүүрэгт сүүлийн 20 жил эмнэлгийн тоног, төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдээгүй байсан. Улсын төсөвт 1 тэрбум, 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгаснаар 4D, 5D эхо, шүдний аппараттай болсон. Ийм тоног төхөөрөмжтэй болсноор иргэд 14 хоног хүлээдэг байсан бол одоо 3 хоногт үзүүлэх боломжтой боллоо”гэсэн юм. Мөн энэ үеэр БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж , иргэдэд мэдээлэл зөвлөгөө өглөө. Үзлэг оношилгоонд гурван хорооны 1000 гаруй иргэн хамрагдлаа.
Өмнө нь юу ч хийгээгүй, сонгууль дөхөхөөр нэг их бусдын төлөө юм хийсэн болж харагдах гэж ядаад л, өнгөрсөн бүтэн 3 жил таг чиг, гадаад руу л татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарж тэнээд яюсан энэ балай авгай
umnu ni zohion baiguulahgui yasan um be. odoo neeh ih songuuli duhsun chin ih ajil hiisen humuus bolj haragdah geed.