Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас зургаан настай хүүхэд долдугаар сарын 5-ны өдөралга болсон хэрэг гарсан. Тодруулбал, охин тус өдөр амралтын газар эмээтэйгээ амарч явсан бөгөөд 19.40 цагийн орчим амралтын газрын тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй болжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, алга болсон зургаан настай хүүхэд модон жорлонд унаж, амь насаа алдсан байжээ. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Иймээс аялал, зугаалгаар явахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.