Хөнгөн атлетикийн шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа Австралид болсон “Алтан зам” тэмцээнд оролцож 2 цаг, 29 минут, 18 секундын амжилтаар IV байрт шалгарчээ. Ингэснээр Б.Мөнхзаяа “Токио-2020”-д өрсөлдөх болзол хангаж, улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн байна. Тус тэмцээнд Монголын таван тамирчин оролцоход ОУХМ Ц.Бямбажав XI байрт шалгарч, ДАШТ-ийг зорих болзлоо хангажээ.
Б.Мөнхзаяа олимпийн эрхийн болзол хангав
2019 оны 07-р сарын 07 өдөр, 22 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )