Иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөллөө

2019 оны 07-р сарын 04 өдөр, 14 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
48b3abe28a151b138e24c0eb0b4227d68cc8b190

Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улсын эмийн бүртгэлд одоогийн байдлаар 5000 гаруй эм бүртгэлтэй байгаагаас 2000 орчим нь зайлшгүй шаардлагатай эм байдаг.
Тиймээс эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах зорилгоор манай улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардагдах эмийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмийн талаархи үзэл баримтлалд тулгуурлан сонгож, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлан гаргаж мөрдөж байна.

Өнгөрсөн 2017 онд зайлшгүй шаардлагатай эмийн 8 дугаар жагсаалт, хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн 1 дүгээр  жагсаалтыг тус тус баталсан.
2018 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд  хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, энэ оны 1 дүгээр сарын 15-наас  эхлэн мөрдөж эхэлжээ.
Энэхүү тогтоолоор насанд хүрэгчдийн 638 нэрийн эмэнд 20-92%, 0-5 настай хүүхдийн 174 эмэнд дунджаар 50-80% хүртэл, нийт 812 эмэнд хөнгөлөлт үзүүлж байна.
Харин энэ онд даатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтөд эрүүл мэндийн даатгалын сангаас 33,9 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд улсын хэмжээнд 1026 даатгалын гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг үзүүлж байна.

Шинэчилсэн жагсаалтаар зүрх судасны эмгэг, даралт бууруулах, ходоод элэг, цөсний өвчний үед зонхилон хэрэглэх болон тархины цусан хангамж сайжруулах зэрэг өргөн хэрэглээний 62 нэрийн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмж, 17 нэрийн эмийг шинээр нэмж, эм ханган нийлүүлэх байгууллагуудтай эмийн үнийг бууруулах талаар уулзалт хийснээр 58 нэрийн эмийн үнийн дээд хязгаарыг бууруулжээ.
Ингэснээр даатгуулагчийн хувиасаа төлөх төлбөрийн хэмжээ багасан, учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулсан гэсэн үг юм.

Эрүүл мэндийн салбарын 8/20 зорилтод “Ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх”-өөр тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд нийт 120 нэрийн эмийн хөнгөлөлтийг нэмэгдүүлж, үнийг бууруулаад байна. Ялангуяа ахмад настангуудын хэрэглэдэг зүрх судасны эмийг 34%-81% хувиар, тархины цусан хангамжийг сайжруулах эмийг 60 хүртэлх хувиар тус тус хөнгөлсөн байна.
Иргэн Та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн 70101128 дугаарын утсаар  холбогдож, хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сангийн хаяг байршил, утасны дугаар зэрэг мэдээллийг бүрэн авах боломжтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх