Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Цагааннуур боомтоор ОХУлсаас импортлогдсон жимс, хүнсний ногоог лабораторийн шинжилгээнд хамруулахад байцаанаас хортон шавьж, бөөрөнхий сонгиноос нитрат зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарчээ. Бүтээгдэхүүнд давтан шинжилгээ хийлгүүлэхээр Баян-Өлгий аймгийн хими, хор судлалын лабораторид шинжлүүлэхэд хагас тонн байцаанаас цацагт далавчтан болох хортон шавьж, 105 кгсонгинооснитратын хэмжээ өндөр гарсан байна. Энэхүү лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн эдгээр бүтээгдэхүүнийг холбогдох хүмүүсийг байлцуулан устгалд оруулжээ.
Иймд аж ахуйн нэгж байгууллагуудыг Монгол улсын стандартад нийцсэн, хорио цээр, эрүүл ахуйн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн импортлохыг, ард иргэддээ гарал үүслийн бичигтэй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчигдөөгүй, хаяг шошго, сав баглаа боодол бүрэн, хадгалах хугацаа хэтрээгүй чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхийг ЗӨВЛӨЖ БАЙНА.