“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019” Баян-Өлгий аймагт үргэлжилж байна

2019 оны 07-р сарын 02 өдөр, 11 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
65994262_2213555088742966_1352689440090226688_o

Монголын гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчний улмаас хорвоог орхиж байна гэсэн харамсалтай статистик байна. Аян 6-р сарын 22-24-нд Увс, 6-р сарын 25-27-нд Ховд аймагт явагдсан бол өнөөдөр Баян-Өлгий аймагт үргэлжилж байна.

Давсны хэрглээ өндөртэй, мөн өндөрлөг уулын бүсэд оршдог баруун аймгийн иргэдийн дунд зүрх судасны өвчлөл улсын дунджаас өндөрт тооцогддог. Баян-Өлгий аймгийн хүн амын нийт нас баралтын 42,4 хувь нь зүрх судасны өвчлөлөөс үүдэлтэй, үүнээс 69,1% нь цусны даралт ихсэлт, 7,6% нь зүрхний судасны нарийсал, 11,2% нь тархи судасны өвчин, тархины харвалт эзэлж байна.
Аяныг хамтран зохион байгуулагч НЭМҮТ-ийн судлаачдын баг тухайн орон нутгийн иргэдэд зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маяг болон цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл олгосон юм.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд Баян-Өлгий аймгийн ЗДТГ-т “Эрүүл мэндийн булан“ байгуулж, иргэд үнэ төлбөргүйгээр цусны даралтаа хэмжих боломж олгожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх