Хот тохижилтын газрынхан зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж, тус тендерт “ДАЛУ” ХХК шалгарч, 20 ширхэг бага оврын цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний төхөөрөмжийг богино хугацаанд нийлүүлсэн байна.
“Энэхүү техник нь европ стандартаар үйлдвэрлэгдсэн бөгөөд 3,5 л дизель түлш мото цагт зарцуулна. Хогийг шүүрдэх, хамах, соруулахаас гадна талбайг ус цацаж угаах, чийгшүүлэх, тоос бужигнуулалгүй вакум орчинд хогийг соруулж хамдаг онцлогтой.
Эдгээр цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг холбогдох улсын бүртгэлд бүртгүүлж, номер дугаар зүүсний дараа буюу наадмаас өмнө хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйчилгээнд гаргахаар төлөвлөсөн байна.
Hed honood bugd evdreed neg n ch haragdahgui bolno doo, manaihan ugaasaa l neg yumand setgelgui humuus shuu