ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй тус яамны удирдлагууд Бүгд Найрамдах Солонгос Улсын “Хөдөөгийн хөгжлийн удирдах газар”-ын дэд тэргүүн Хван Кюү Сүк тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
БНСУ-ын хөдөөгийн хөгжлийн удирдах газар нь Монгол, Солонгосын гадаад харилцааг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2013 оноос хойш Монгол Улсад эрчимтэй үйл ажиллагаа явуулж нийт 13 төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал улаан буудайн элит үр үржүүлэг, малын бэлчээр тэжээл үйлдвэрлэл, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлийн төслүүд хэрэгжүүлсэн байна.
Энэ удаагийн уулзалтаар цаашид БНСУ-ын дэмжлэгээр Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой төсөл болон хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал болон газар тариалангийн салбаруудад хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санал солилцлоо.