Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/-аас БГД-т байрлах “Их Шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийн ”Их Шүүдэргэнэ” эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус эмийн сан нь хүчингүй жороор эм олгосон, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн. Мөн эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Илэрсэн зөрчилд ЗТХ-ийн 6.6 дугаар зүйлийн 4.1, 6.17 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасны дагуу торгуулийн арга хэмжээ авлаа. Тус эмийг хураан авч, устгуулахаар комисст шилжүүллээ.
”Их Шүүдэргэнэ” эмийн сан Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилж байжээ
2019 оны 07-р сарын 01 өдөр, 14 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )