Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чиглэлээр 150 оюутныг Өвөр Монголд сургана

2019 оны 06-р сарын 27 өдөр, 12 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0cd7a731-27c2-402e-a7f6-797d64e7788e

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газартай байгуулах оюутан суралцуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын тэтгэлгээр Өвөр Монголын их, дээд сургуулиудад манай орны 150 оюутан, залууст суралцах боломжийг олгож буй нь хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжин, хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл гэдгийг тодотгов.

Монголын талыг төлөөлж, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, ӨМӨЗО-ыг төлөөлж, тус орны Ардын Засгийн газрын Боловсролын танхимын дарга Хоу Юань нар хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэлэлцээр 2020 оноос хэрэгжих юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх