Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзаж энэ салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцов.
Хэдийгээр ололт амжилт байгаа ч эрдэмтэн судлаачид ихэвчлэн цалин, хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэхийг Ерөнхий сайдаас хүсч байлаа.
Засгийн газар Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдэд захиалга өгч ажил гүйцэтгүүлж байх, ШУА-ийн нэгдсэн лаборатори, парктай болох, судалгаа, шинжилгээний ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлөх, өв соёл, уламжлалд суурилсан соён гэгээрүүлэх ажил өрнүүлж монгол судлалыг хөгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Шинжлэх ухаанд тулгуурласан урт хугацааны, тогтвортой бодлогогүй, сахилга хариуцлага, дэг журам алдагдсан нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлсөн гэж үздэгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.
Цаашид эрдэмтэн, судлаачидтайгаа хамтарч ажиллах зайлшгүй шаардлага Монгол Улсын Засгийн газарт байгааг хэллээ. Иймээс ирэх есдүгээр сард улсын зөвлөгөөн зохион байгуулж, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцахаар шийдсэнээ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ЭЛБЭГЭЭ Баярыг шоронд хийгээгүй байж ямар шударга ёс ярих ч эрх хүрэлсүхэд байх ёс байхгүй оюунлаг хүн наа нь чи ганц ч алга битгий худлаа хуц
ХҮРЭЛСҮХ ЁСТОЙ ХУДЛАА ЯРЬЖ САЙД БОЛСОН ШИВШИГТЭЙ ШЭЭС ЯМАР ХҮНИЙ ШЭЭС ГЭХЭЭР ИЙМ ЯНХАН ШЭЭС БАЙДАГ БАЙНАА ДАН ХУДЛАА ШААНА ТӨРД ШУДАРГА ЮМ ГАНЦ Ч АЛГА 60Н ТЭРБУМ ТӨРД БАЙЖ Л БНА ЭНЭ ШУДАРГА ЁС МӨН ҮҮ ХЭНТИЙН СОНГУУЛИЙГ ЯВУУЛАХГҮЙ ЦЭЦИЙГ АШИГЛСАН ХҮРЭЛСҮХ ӨРӨӨ ЭНЭ ШУДАРГА МӨН ҮҮ БҮҮ АРД ТҮМНИЙГ ХОШИГРУУЛ ОДОО АРД ТҮМЭН 20.ОНД САЛААВЧ ӨГНӨ МАЙ САЛААВЧ ХҮРЭЛСҮХ ЭЭ МАЙ МАЙ МАЙ