Бүгд найрамдах Хятад ард улсын /БНХАУ/ улаан загалмайн хороо болон ӨМӨЗО-ы улаан загалмайн хороо Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойд зориулан анхны тусламжийн тоног төхөөрөмж бэлэглэсэн. Энэхүү анхны тусламжийн “Түгээмэл хайрын хөгжил” төвийн нээлт МУЗН-ийн төв байранд өнөөдөр болно. Төвийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, МУЗН-ийн Ерөнхийлөгч ноён Н.Энхболд, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ӨМӨЗО-ы тэргүүлэгч, Улаан загалмай нийгэмлэгийн хүндэт дарга Бү Шао Лин, Хятадын улаан загалмай нийгэмлэгийн орлогч дарга дарга Лянь Хуй Лин, ӨМӨЗО-ы УЗБ-ын намын нарийн бичгийн дарга, байнгын орлогч дарга Ван Фан нарын төлөөлөл оролцоно.
“Түгээмэл хайрын хөгжил” төвийн нээлт болно
2019 оны 06-р сарын 26 өдөр, 09 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )