Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд УИХ-ын гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтэд танилцуулан, саналыг нь авч эхэлсэн. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа өөрийн сонгогдсон тойрог Сүхбаатар дүүрэгт дээрх хэлэлцүүлгийг зургадугаар сарын 20-ны өдөр хийсэн бол энэ удаад УИХ-ын гишүүн О.Батнасангийн хамт Ховд аймгийн иргэдтэй уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулж, иргэдээс санал авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа иргэдтэй уулзах үеэрээ “Сүүлийн 27 жилийн хугацаанд парламент, Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна, УИХ нь Засгийн газрын үйл ажиллагаанд хэтэрхий их оролцож байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Энэ гажуудлыг зайлшгүй засах хугацаа нь болсон гэж үзээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулаад байна. Төслийг хэлэлцэх шатанд засаж, залруулах боломж бий. Тийм ч учраас иргэд, сонгогчид та бүхэнтэй уулзаж, төслийн талаар танилцуулга хийж, санал авч байгаа юм. Энэхүү төслөөр Үндсэн хуулийн 30 шахам хувьд нь нэмэлт, өөрчлөлт орж байгаагийн дотор Засгийн газартай холбоотой 4-5, Ерөнхийлөгч, шүүх засаглалтай холбоотой өөрчлөлтүүд ч оруулахаар төсөлд тусгагдсан. Орон нутгийн засаг захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны талаарх өөрчлөлтүүд мөн төсөлд бий” гэлээ.
Хэлэлцүүлэгт 500 гаруй иргэд оролцсон бөгөөд улс орны хөгжилд бодитой нэмэр болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг нь болсон гэж нутгийн ахмадууд, иргэд үзэж байгаагаа хэллээ.
ene uuruu yu ch hiigeegui end tend hor nairuulaad mungu ideed
l yavsandaa
27 jiliig huleej suusan yum uu.
yu ch gehevdee