Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 19-ний өдөр иргэн Б нь БНХАУ-аас хаяг шошгын зөрчилтэй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон дагалдах бичиг баримтгүй 16 шуудай “Полистрол” гэх химийн бодисын ангилалд хамрагдах бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн саатуулсан байна.
Ямар ч бичиг баримтгүйгээр химийн бодис нэвтрүүлэхийг завджээ
2019 оны 06-р сарын 24 өдөр, 17 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )