Хөдөө аж ахуйн салбарт Унгар улстай хамтран ажиллана

2019 оны 06-р сарын 21 өдөр, 11 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
65054144_451337069033289_2395567405762871296_n

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны илрэл болсон Биокомбинат УТҮГ-н шинэчлэлийн ажлыг урагшлуулахад идэвх зүтгэл гарган ажиллаж байгаад харилцан талархал илэрхийлсэн. Үүний хүрээнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах асуудал урагштай явж байгааг дуулгаад хэлэлцээрийг цаг алдалгүй байгуулахад анхааран ажиллахаа мэдэгдсэн.

Түүнчлэн талууд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах, Унгарын техник, технологийн ололт, арга туршлага, хөрөнгө, санхүүгийн боломжийг хослуулан хамтын ажиллагааны салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд цаашид усны нөөцийг зохистой ашиглах, бэлчээрийн усжуулалт, усалгаатай газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцсан үр дүнтэй уулзалт болсон.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх