Норвег улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2019 оны 06-р сарын 21 өдөр, 09 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_3265

ХХААХҮ-н Дэд сайд Ж.Сауле Норвегийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Гадаад харилцаа, инноваци хариуцсан газрын дарга Карлос Гонсало Дас Невес тэргүүтэй тус байгууллагын эмч Ханна Жоан, Петер Хопп, Торфини Молдал нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Норвеги Улстай хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлээд салбарын талаар товч танилцуулга хийсэн юм. Мөн айлын талаас хоёр орны хооронд хамтран ажиллах боломж бололцоог эрэлхийлэн Монгол Улсад ажиллаж байгаагаа илэрхийлэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм

Талууд уулзалтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах, Норвегийн техник, технологийн ололт, арга туршлага, хөрөнгө, санхүүгийн боломжийг хослуулан хамтын ажиллагааны салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хоёр орны мал эмнэлгийн байгууллагуудын хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн Мал эмнэлгийн бодлогын хэрэгжилт, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, хувийн мал эмнэлгийн үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэхээр тохиролцсон болно.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх