Аргын тооллын 6 дугаар сарын 21. Баасан (Сугар) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 19, шарагчин үхэр, булаагч-21 од, суудал шороо, мэнгэ 9 улаан, шидийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:54.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах маш сайн. Гэвч хонь, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Могой, тахиа, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар