Өчигдөр орой ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас яллагдагчаар татагдан цагдан хоригдож байсан этгээд оргосон. Тухайн этгээдийг улс даяар эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Цагдаагийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, холбоотой мэдээ мэдээллийг 102 дугаарт яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.