Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүснэ
2019 оны 06 дугаар сарын 17-ны 20 цагаас 06 дугаар сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Дарьгангын тал нутгаар бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. |
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-18 градус ,өдөртөө 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.