Дэлхийн тогооч нарын холбооны албан ёсны эрхтэйгээр зохиогдсон “Чингис хааны цом” Олон улсын тогооч нарын “B” зэрэглэлийн ур чадварын тэмцээн Улаанбаатар хотноо 6-р сарын 7-9-ны өдрүүдэд боллоо. Энэхүү тэмцээнд Дэлхийн тогооч нарын холбооны шүүгч нар болон 22 орны 1000 гаруй тогооч нар оролцож авьяас чадвараа сорисноос Өмнөговь аймгийн тогоочийн Холбооны тэргүүн Ц.Мэнд-Ооёо, Монгол Улсын мастер тогооч Н.Буянбат Т.Одонзориг нараар ахлуулсан баг амжилттай оролцлоо.
“Хишиг” рестораны Ерөнхий тогооч Ц.Мэнд-Ооёо 1 алт,1 мөнгө, 1 тусгай байр
Политехникийн коллежийн сургагч багш
А.Мянганбаяр 2 хүрэл медаль
167-р ангийн ерөнхий тогооч
Ж.Дондогмаа 1 хүрэл медаль 1 тусгай байр
Өмнөговь аймгаас оролцогч Э.Түвшинбаяр 2 мөнгөн медаль
Өмнөговь аймгаас оролцогч Л.Бүрэнжаргал 2 хүрэл медаль
Өмнөговь аймгаас оролцогч Ч.Энхжаргал 1 мөнгө 1 хүрэл медаль
Өмнөговь аймгаас оролцогч Ө.Ундрах 1 мөнгөн медаль 1 тусгай байр
Цогтцэций сумын 7-р цэцэрлэгийн тогооч
З.Энхзаяа 1 хүрэл 1 тусгай байр
Политехникийн коллежийн оюутан
Эрдэнэбат Сарангэрэл 1 мөнгөн медаль 1 тусгай байр
Самбуу Анужин 1 хүрэл медаль 1 тусгай байр Бархасбуд Ундармаа 1 хүрэл медаль 1 тусгай байр Идэрхүү Нармандах 1 тусгай байр хүртсэн бахдам амжилт үзүүллээ.