Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар өдөртөө хална.
2019 оны 06 дугаар сарын 08-ны 20 цагаас 06 дугаар сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: |
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. |
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө зүүнээс, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.