Монгол улсын хурц арслан Г.Дэмүүл агсны нэрэмжит барилдаанд улс аймгийн цолтой 128 хүчтэн зодоглолоо

2019 оны 06-р сарын 05 өдөр, 18 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
61941075_2265636130172501_63101242901004288_n

Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол улсын хурц арслан Г.Дэмүүл агсны нэрэмжит барилдааныг түүний төрсөн нутаг Манлай суманд зохион байгууллаа. Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй улс аймгийн цолтой 128 хүчтэн зодоглосноос Булган аймгийн уугуул Улсын начин Д.Амарсайхан долоо даван түрүүлж, Дундговь аймгийн уугуул Улсын начин Э.Даш үзүүрлэж, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын заан Б.Батмөнх нар шөвгөрлөө.

Дэнж нь булгихгүй бол
Дэмүүл хүү хазайхгүй барилдана хэмээн аархаж явсан Улсын хурц арслан Г.Дэмүүл хэмээх уран барилдаантай хүчит арслангийнхаа нэрэмжит барилдааныг Өмнөговьчууд унасан газар угаасан ус Манлай суманд нь ийнхүү амжилттай зохион байгуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх