2019 оны 06 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд дүүргийн Засаг даргын 2019 оны А/123 дугаар захирамжаар батлагдсан хуваарь, мөн Нийслэлийн Онцгой байдлын газраас ирүүлсэн хуваарийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Би Би Девломент” ХХК-ийн Новотел Улаанбаатар зочид буудлын 5 ажилтан, бэлтгэл ээлжийн алба хаагч нартай хамтран ой хээрийн түймэр унтраах багаж зэвсэглэмжтэй Сүхбаатар дүүргийн 18,19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлх, Сэлх, Хадат, Гүнж, Цээнэ, Багабаян, Гоодой, Хандгайтын амуудад эргүүл шалгалт хийж ажилласан. Энэ хугацаанд дээрх амуудад аялал зугаалга хийж явсан 8 автомашин, 22 хүнд ухуулга сурталчилгаа хийлээ. Шалгалтаар онц ноцтой зөрчил дутагдал илрээгүй болно.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
2019 оны 06-р сарын 05 өдөр, 11 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )