FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 43 орны 500 гаруй тамирчин оролцож байна

2019 оны 06-р сарын 04 өдөр, 10 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b71b5e41aa22edda68e20c8ef8fa54aa

FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ.

FIBA 3х3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лиг, FIBA 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри болон 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах гурван тэмцээн жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна.

43 орны 500 гаруй тамирчин оролцож байгаа тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож баг, тамирчид, зохион байгуулагч нарт Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа амжилт хүсэн ерөөв.

Энэ сарын еснийг дуустал үргэлжлэх тэмцээнийг  “Эм Си Эс Кока-Кола” компани, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна.

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан шигшээ тоглолтод шалгарч, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх