Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Хүүхдийн төв сувилал”-ын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус төвийн удирдлагуудтай санал солилцож, хүүхдүүдэд бэлэг гардуулан өглөө.
Тус төв нь улсын хэмжээнд асран хамгаалагчгүй 0-3 насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах, нийгмийн эмзэг бүлгийн хоол тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдүүдийг сувилах, дутуу төрсөн нярайг торниулах зэрэг үйлчилгээ явуулдаг улсын хэмжээний байгууллага юм.
Одоогийн байдлаар тус төвийн асрамж, халамжийн үйлчилгээнд 35 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд 0-3 насны 30 хүүхэд, тусгай асрамж халамж шаардлагатай 6-16 насны 5 хүүхэд байна.