“Хүүхэд буруугүй” сэдэвт мэдлэг сорих тэмцээнд Дотоод хэргийн их сургуулийн баг түрүүллээ

2019 оны 05-р сарын 31 өдөр, 12 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
61563273_287233398898672_8917899639047323648_n

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Дотоод хэргийн их сургууль хамтран хууль зүйн их, дээд сургуулийн оюутан, суралцагчдын дунд “Хүүхэд буруугүй” сэдэвт мэдлэг сорих тэмцээнийг зохион байгууллаа.

 Мэдлэг сорих тэмцээний зорилго нь хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хөндөгдсөн эрхийг сэргээх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах ажилд хууль зүйн их, дээд сургуулийн оюутан суралцагсдын оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй мэргэжлийн үйл ажиллагааг явуулах хандлага төлөвшүүлэхэд оршжээ.

Тэмцээнд оролцсон багууд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлж, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, зөрчил үйлдэж, шийтгэгдсэн болон хүүхдийн эсрэг гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хангасан байдалд дүн шинжилгээ хийж өрсөлдөв.

Энэхүү тэмцээнд  Дотоод хэргийн их сургууль, Шихихутуг их сургууль, Их Засаг олон улсын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг хууль зүйн дээд сургуулийн 6 багийн оюутан, суралцагчид оюун ухаан, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Дотоод хэргийн их сургуулийн “Гэрэлт Ирээдүй” баг тэргүүлж, тус их сургуулийн “Эрх зүйн хамелеон”, Монголын Үндэсний их сургуулийн “Арга билиг” багууд удаалжээ. Мөн Шихихутуг их сургууль, Их Засаг олон улсын их сургуулийн багийн ахлагч нарын илтгэлийг шилдгээр шалгаруулж, тусгай шагнал гардуулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх