Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэр Засгийн газрын ордны баруун хойно байрлах Байгалийн түүхийн музейн өмнөх уулзвар дээр ажил үүргээ гүйцэтгэж явсан Замын цагдаагийн алба хаагчийг мөргөж, гэмтээсэн хэрэг өнөөдөр гарсан байна.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас тодруулахад “Осолд өртсөн алба хаагчийн биеийн байдал тааруу байна. Ухаан санаа нь орж гарсан байдалтай нарийвчилсан шинжилгээнд хамруулж, яаралтай эмчилгээг эхлүүлсэн. Түүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсон этгээд албан үүргээ гүйцэтгэж явахад нь мөргөж, гэмтээсэн байна” хэмээлээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Ланд крузер” маркийн автомашины жолооч дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсоны улмаас цагдаагийн алба хаагчийг мөргөжээ.
Жолоочийн нэр нь Этгээд үү? Гэм буруутны нэрийг нууцлахын учир юу вэ? Хүн нэрээ, тогос өдөө гэдэг шүү дээ. Нутаг усаар нь, овог нэрээр нь бичээрэй. Ингэвэл үр дүн гарна даа.