Монголын улаан загалмай нийгэмлэгийн санаачилсан “Бяцхан зүрх” төсөлд “Энержи Ресурс” ХХК 920 сая төгрөг хандивлалаа

2019 оны 05-р сарын 30 өдөр, 12 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_3097(1)

Монголын улаан загалмай нийгэмлэгийн санаачилсан “Бяцхан зүрх” төслийн хүрээнд  “Энержи Ресурс” компани зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэх үүднээс эмчилгээний зардал болох 920 сая төгрөгийг Монголын улаан загалмай нийгэмлэгт гардуулж өглөө.

Энэхүү арга хэмжээ 5 дугаар сарын 30-ны өдөр болсон бөгөөд сонгогдсон хүүхдүүдийн эмчилгээний зардал болон урд хөршид эцэг, эхийн аль нэгний хамтаар байрлан эмчлүүлэх зардал 100 хувь багтсан аж. Төслийн хүрээнд нийт 40 хүүхдийг сонгон шалгаруулах, эмчилгээ, хяналт зэрэгт Шастины нэрэмжит III эмнэлгийн зүрхний мэс заслын эмч, мэргэжилтнүүд хамтран ажиллана.  Энэхүү үйл ажиллагаанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Нөөц хөгжүүлэх газрын дарга Ц.Ганчимэг, “Энержи Ресурс” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж,П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасгийн их эмч Б.Булган нар оролцлоо.

Байнгын эмнэлгийн хяналтанд байдаг хүүхдүүдээс эхний ээлжинд яаралтай эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг сонгох бөгөөд Монголд эмчлэх боломжтой эсэх, амьжиргааны түвшин зэргийг харгалзаж үзэж сонгох юм байна.Энэхүү аян амьдралын боломж тааруу, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэх зорилготой юм.

Энэхүү төсөл нь 2017 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд нийтдээ 100 гаруй хүүхдэд зүрхний хагалгаа хийж амьдрал бэлэглээд байна.

Эх сурвалж: https://www.redcross.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх