Өнөөдөр Эрдэнэс Таван Толгой ХК-ний байрны гадаа 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгохыг шаардсан жагсаал боллоо.
Гэвч оймс хочит Л.Наранбаатарын зохион байгуулсан тус жагсаал 30 хүрэхгүй хүн цуглаж бүтэлгүйтэв.Учир нь өчигдөр буюу 2019.05.28 өдөр иргэний хөдөлгөөнүүд хэвлэлийн бага хурал зарлаж Л.Наранбаатарын ЭТТ компаниас авсан 20мянган ам.долларын баримт 352сая төгрөгийн гэрээний маргааны шүүхийн шийдвэрийн баримтууд зэргийг дэлгэн түүний зохион байгуулж байгаа 1072 хувьцааны жагсаал хөдөлгөөн нь ЭТТ компанийг шантаажилж өөртөө ашиг хайсан үйлдэл болохыг мэдэгдсэн.
Л.Наранбаатар нь ЭТТ компанитай байгуулсан гэх 352сая төгрөгийн үнийн дүнтэй тус гэрээг илт үгүйсгэж байсан ба гэрээний баримт нийтэд дэлгэгдэж түүний худал хэлж байсан нь нотлогдсон тул иргэд жагсаалд нэгдээгүй бололтой.
Энэ нь ч тодорхой юм.
Уул уурхайн салбараас төрсөн хөрөнгөтнүүдийн нэг Л.Наранбаатар гэнэт ард түмэндээ хайртай болоогүй нь лав. Л.Наранбаатар нь хэдэн жилийн өмнөөс Тавантолгойн орд газрыг Хятадын Шинхуа, Энержи Ресурс компанид өгөхийг уриалж тус компаниудад өгөхгүй бол иргэд хэзээ ч хувьцааны ноогдол ашиг авахгүй мэтээр сурталчилдаг байсан.
Өнөөдөр ЭТТ компани өндөр ашигтай ажиллаж иргэдэд ноогдол ашиг тараах хүртэл хэмжээнд амжилттай ажиллаж эхлээд байхад Л.Наранбаатарын хийж байгаа шантаажны цаана Эм Си Эс-ийн бүлэглэл байж магадгүй талаар иргэд ярьж эхлээд байна. Учир нь Энержи Ресурс компанийн өнөөгийн ашиглаж байгаа орд газрын нөөц дуусч байгаа ба Л.Наранбаатар амжилттай яваа үндэсний компани ЭТТ-н үйл ажиллагааг доголдуулах ажлуудыг зохион байгуулж эхэлсэн нь Эм Си Эс-ийн бүлэглэлийн захиалга байж магадгүй юм. Мөн тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдаж байсан удаатай.
Үүнээс үзвэл Ардчилсан намд хамаардаг Л.Наранбаатарын жагсаал С.Эрдэнэтэй тохиролцсон 20 оны сонгуулийн Пи Ар байх магадлалтай. Учир АН-ын дарга С.Эрдэнэ 30 хоногын жагсаал хийхээ мэдэгдсэн ба Засгийн газар руу дайрсан олон АКЦ-уудыг зохион байгууахаар бэлдсэний нэг нь оймс НАБА-гын жагсаал байж болох юм.
Дашрамд дурдахад 1072 хувьцааны ногдол ашиг болох 27мянган төгрөгийг нүүрс тээврийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зарцуулах шийдвэр гарсан бөгөөд үндэсний стратегийн хэмжээний ач холбогдолтой энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр нүүрсний үнэ унасан ч бид нүүрсний борлуулалтаа хийж ашиг олох боломж бүрдэх ба иргэнд хүртэх ногдол ашгийн хэмжээ хэд дахин нэмэгдэх нь тодорхой.
Шантааж Л.Наранбаатарын 1072 жагсаал хөгөө чирэв
2019 оны 05-р сарын 29 өдөр, 16 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )