Хүүхдийн баяраар Монгол, Хятадын авто замын боомтууд ажиллахгүй

2019 оны 05-р сарын 29 өдөр, 13 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uilchilgee

2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр буюу “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” Бямба гарагт тохиож байгаа ч бүх нийтийн баярын өдөр юм. Тиймээс энэ өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн авто замын боомт ажиллана гэж Хил Хамгаалах Ерөнхий Газраас мэдээллээ. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т:

  • Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана.
  • Төмөр замын боомт нь Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасан байдаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх