“Ухаалаг хэрэглэгч хөтөлбөр” 6 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ

2019 оны 05-р сарын 29 өдөр, 10 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
talh

“Зөв хэрэглээ” “Ухаалаг  хандлага” уриан дор явагдаж байгаа  “Ухаалаг хэрэглэгч”  хөтөлбөр  ирэх 6 дугаар сарын 15-ныг хүртэл  үргэлжлэхээр болжээ. Хөтөлбөрийн хувьд 5 дугаар сарын 18-нд дуусгавар болох байсан ч хэрэглэгчдийн  идэвхтэй байдал  хүсэлтийн дагуу дахин нэг сар сунгахаар  болсон байна. Одоогоор 10 мянган  даавуун торыг “Талх чихэр” ХК-ийн  хэрэглэгчдэд өгчээ.

Үндэсний үйлдвэрлэгч компанийн хувьд нийгмийн  хариуцлагын хүрээнд өргөн  хэрэглээний гялгар уутны хэрэглээг бууруулах  зорилгоор “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрийг  санаачлан зохион байгуулж байгаа. Энэ нь ч хэрэглэгчдэд зөв хэрэглээний хандлагыг өгч байгаагаас гадна 2019 оны 3 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн  нийлэг гялгар уутны хэрэглээг зохицуулах тухай хуулийг дэмжиж байгаагаа  илэрхийлж байгаа. Мөн байгаль  орчноо хайрлаж хог хаягдалгүй байлгах гол зорилгыг “Талх чихэр” ХК-ийн маркетингийн албанаас мартсангүй.

Мөн ирэх сарын 15 ныг хүртэл үргэлжлэх Ухаалаг хэрэглэгч хөтөлбөрт  хамрагдах хүсэлтэй иргэд  “Та чи” мартын салбар болон  Миний сүлжээ дэлгүүр  мөн “Талх чихэр” ХК-ийн нэрийн барааны цэгүүдэд хандан бүтээгдэхүүний 20 ширхэг уутаа даавуун тороор солих арга хэмжээнд оролцох боломжтой юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх