Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн V хороо, Гурвалжингийн гүүрний зүүн урд байрлах “АКУМА” төвд хяналт шалгалт хийжээ.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тус төвд байрлах Нууц товчоо ХХК нь Их Британи улсад үйлдвэрлэсэн PG TIPS нэрийн хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн цайг хадгалсан, худалдсан мөн хаяг шошгыг засварласан зэрэг зөрчлүүд илэрлээ. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэж байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.