Г.Занданшатар: Сайн засаглалыг бэхжүүлэх нь тогтвортой хөгжилд хүрэх гол арга зам мөн

2019 оны 05-р сарын 27 өдөр, 17 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
fa7fffaf-5ec7-49a6-92f6-10e9b73d1f1b

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотод болж буй ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулганд оролцож буй улс орнуудын парламентын төлөөлөгчдийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзлаа.

Чуулганд оролцохоор ирсэнд нь УИХ-ын дарга тэдэнд талархал илэрхийлээд тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх арга зам, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүн, ардчилал, шударга ёс, парламентат ёсыг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурлаас баримталж буй бодлого, шинэчлэлийн үзэл санааныхаа талаар товч мэдээлэл өгөв.

Уулзалтад оролцсон ОУПХ-ны ерөнхийлөгч Габриэла Куэвас бүс нутгийн чуулганыг эх орондоо зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, олон улсын парламентын хөдөлгөөнийг дэмжиж буйд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлэв.

Мөн Фижи Улсын парламентын тэргүүн Рату Епели Наилатикау, Микронезийн Холбооны Улсын парламентын дарга Уэслей В.Симина, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн дэд дарга С.Саяалат нар УИХ-ын даргын мэдээлэлтэй холбогдуулан ардчилал, хүний эрхийг дээдлэх, парламентыг бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх талаарх үйл ажиллагаанаасаа танилцуулж, бүс нутгийн парламентуудын хамтын ажиллагааны боломж, ирээдүйн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах нэг гол арга зам нь ил тод, нээлттэй, хариуцлагатай, үр нөлөөтэй засаглалыг бэхжүүлэх явдал юм. Тогтвортой,  сайн засаглал л улсаа хөгжүүлж, ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллаж, зорилгоо хэрэгжүүлж чадна хэмээн онцоллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх