“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа амралтын өдрүүдэд болно

2019 оны 05-р сарын 24 өдөр, 17 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ccce54d79ecb4726c114df061f2cd4d0

Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг энэ сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, МХЕГ, ШӨХТГ, ГБХЗХГ, НЗДТГ, УБЗАА, МҮОНРТ, МҮХАҮТ, ҮАҮЗ, МХХ хамтран ажиллаж байна.

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааны үеэр дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Хүүхдэд зориулсан үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн, Хүүхдүүдийг анги, хамт олноор нь үзэсгэлэн худалдаатай танилцуулах, “Хүүхдийн хоол, хүнс” өдөрлөг, Хүүхдийн зуслангуудын өдөрлөг, Хүүхдийн гутал, хувцас, цүнхний загварын үзүүлбэр, Хүүхдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийн “Хэрэглэгчийн булан”, Мэргэжлийн хяналтын явуулын лабораторийн үйлчилгээ, Хүүхдэд зориулсан зөв хооллолт, дасгал хөдөлгөөний мэдээллийн булан, “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” сэдэвт хэлэлцүүлэг, Хүүхдүүдийг хүнс, хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах зэрэг арга хэмжээ болох юм.

Зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдэд нээлттэй тус үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг энэ сарын 23-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын cooperation@mongolchamber.mn, Монголын хүнсчдийн холбооны mfia_ngo@yahoo.com цахим хаягаар тус тус бүртгэж байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцох үйлдвэрлэгчдэд олгох боломж:

  1. Үзэсгэлэн худалдаанд оролцогчийн хураамж төлөхгүй;
  2. Үзэсгэлэн худалдааны хугацаанд төв тайзан дээр өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, төрөл бүрийн ивэнт зохион байгуулах;
  3. Хямдралтай, бэлэгтэй, урамшуулалтай худалдаа зохион байгуулах;
  4. Дараах номинацид бүтээгдэхүүнийхээ нэр дэвшүүлэх:
    • “Хүүхдэд зориулав” Гран при;
    • “Хүүхдэд зориулав” Экспортын шилдэг бүтээгдэхүүн;
    • “Хүүхдэд зориулав” Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн;
    • “Хүүхдэд зориулав” Шинэ бүтээгдэхүүн.
  1. Үзэсгэлэн худалдааны үеэр зохион байгуулах “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” сэдэвт хэлэлцүүлэгт оролцох;
  2. Үзэсгэлэн худалдааны дараа гарах “Хүүхдэд зориулав” бүтээгдэхүүний каталогид нэрийн бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй оруулах.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх