Нийслэл хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө шударгаар татвараа төлсөн 20 аж ахуйн нэгж, зургаан иргэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баяр хүргэж шагнал гардууллаа.
Тодруулбал, өнөө жил нийслэлийн Шилдэг татвар төлөгч иргэнээр Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Лхавгаагийн Элдэв-Очир, Лувсанвандангийн Болдхуяг, Түвшинжаргалын Баясгалан, Дэмбэрэлсамбуугийн Ончинсүрэн нар шалгарсан байна.
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Татвар төлөгч Та бүхний сэтгэл, зүтгэл, нөр их ажил хөдөлмөрийн үр дүнд бий болсон орлогын үр шимээр 2018 онд нийслэл, дүүргийн төсөвт 784.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсныг дуулгахад таатай байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Х.Онон