Онцгой амжилт гаргасан сурагчдад 9-19 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэв

2019 оны 05-р сарын 22 өдөр, 19 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
61195181_440928033402983_2653303355199193088_o

АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд байр эзэлсэн нэр бүхий сурагчдад мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар гаргав.

Тэргүүн байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч О.Нандин, Г.Анар, Х.Хүслэн нарт тус бүр 19 сая төгрөг,
Хоёрдугаар байр эзэлсэн сурагч З.Амин-Эрдэнэ, Н.Амарбат, Ц.Гүнбилэг, Т.Найраг, Э.Цэнгэг, Э.Энх-Амгалан, Хобби сургуулийн сурагч Э.Цогт нарт тус бүр 14 сая,
Гуравдугаар байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Б.Мишээл, М.Жаргалан, Ж.Азжаргал, М.Байгал, П.Хэрлэн нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.

Сурагчид өнгөрсөн онд анх удаагаа олон улсын уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2019/05/23 13:10

    Шатрын дэлхийн аварга болсон сурагчдад яагаад мөнгөн шагнал өгдөггүй юм бэ

    (0) (0)