ЭМЯ-ны хоёр мэргэжилтнийг хахууль авсан хэрэгт сэжигтнээр цагдан хорьжээ

2019 оны 05-р сарын 17 өдөр, 13 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
horih

ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн Б, мэргэжилтэн Ч нарыг хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Тэднийг эмийн сангуудад тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Уг хэрэгт холбогдуулан тус яамны өөр хэд хэдэн хүнийг шалгаж байгаа тухай мэдээлэл ч байна.

Энэ талаар АТГ-ын ажилтнаас тодруулахад,“ЭМЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлаар АТГ-аас яриа, тодруулга өгөх боломжгүй байна. Та бүхэн Прокурорын байгууллагаас нэмэлт мэдээллийг авах нь зүйтэй” гэсэн хариу өгсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх