Монгол-Германы соёл боловсролын зөвлөлдөх уулзалт эхэллээ

2019 оны 05-р сарын 17 өдөр, 11 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
60554379_437277373768049_2901281186183643136_n

Зөвлөлдөх уулзалтыг БСШУС-ын дэд сайд Г. Ганбаяр, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын харилцааны газрын Африк, Ази, Австрали, Номхон Далай, Латин Америкийг хариуцсан хэлтсийн дарга Штефан Бухвальд нар нээж үг хэллээ. Хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг хоёр тал тэмдэгллээ. Уулзалтаар хоёр орны Засгийн газар хоорондын 1997 оны соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар санал солилцож, одоогийн хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэнэ. Гёте институт, Францын институтийн сүлжээний нэг хэсэг болох БНФУ, ХБНГУ-ын хамтарсан Соёлын институтыг Улаанбаатар хотноо байгуулах асуудлыг судлах, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан зохион байгуулах арга хэмжээ болон соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх