Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Азийн сангийн дэмжлэгээр төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд компанийн засаглалын үнэлгээг эхний удаа “МИАТ” ТӨХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Шивээ овоо” ХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Төв АЗЗА” ТБХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хөрөнгийн бирж” ХК-уудад хийнэ.
Эдгээр 10 компанийг төрийн өмчит 90 гаруй компаниас түүврийн аргаар сонгосон бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эрхийн хамгаалалт, хувьцаа эзэмшигчдийн хурал, мэдээллийн ил тод байдал, ТУЗ-ийн үйл ажилагаа, дотоод хяналт, гүйцэтгэх захирлын удирдлагын үйл ажиллагаа, сонирхлын зөрчил, их хэмжээний хэлцэл гэсэн 7 дэд сэдвийн хүрээнд үнэлнэ. Компанийг засаглалын үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын аргачлалаар хийх ба цаашид хэрхэн сайжруулах талаарх зөвлөмжийг тухайн компанид өгч, компанийн засаглалыг сайжруулж, олон улсын түвшинд хүргэхийг зорьж байна.
Төрийн өмчийн 10 компанид засаглалын үнэлгээ хийнэ
2019 оны 05-р сарын 17 өдөр, 10 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )