ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирдлагуудтай уулзав

2019 оны 05-р сарын 15 өдөр, 17 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_96241

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тэргүүтэй, яамны газрын дарга нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон ажлын албаныхантай  ажил хэргийн уулзалт /2019.05.14/ зохион байгууллаа.

Уулзалтаар газар тариалан, мал аж ахуй, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, махны нийлүүлэлт, мал эмнэлэг ариутгал хардваргүйжүүлэлт, хяналт, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инноваци, хүлэмж, зоорь, хүлэмжийн аж ахуй байгуулах асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцов.

Талууд мал эмнэлгийн лабораторийн болон үйлчилгээний барилга байгууламж, үйлдвэрлэл, технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл дэх эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрт хамруулах ажлыг хамтран зохион байгуулах, үйлдвэрлэл, инновацын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг хурдацтай эхлүүлэх тал дээр хамтрахаар боллоо.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх