МУЗН нь 2014 оноос эхлэн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны “Байгууллагын хүчин чадлын үнэлгээ”-г үе шаттай зохион байгуулж, үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж ирсэн билээ.
Уг үнэлгээний эцсийн шатны үнэлгээг хийхээр Олон улсын хөндлөнгийн үнэлгээний баг 2019 оны 5 сарын 12-21-ний өдрүүдэд Монгол улсад ажиллаж байна.