Эмчлэх эрхгүй хүнээр хануур хатгуур хийлгэснээс болж эмнэлэгт ханджээ

2019 оны 05-р сарын 14 өдөр, 12 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
170692bc36b949248ec6e948d630e7ab

Дорнод аймгийн БОЭТ-д “Сүхчин” гэдэг газарт хануур хатгуур эмчилгээ хийлгэсэн” гэх хүний бие хүндэрч эмнэлгийн байгууллагад хандсан бөгөөд уг мэдээллийн мөрөөр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын албан хаагчид хамтран хануур хатгуур эмчилгээ хийж байсан газрыг шалгалаа.

Шалгалтаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх ямар ч тусгай зөвшөөрөлгүй иргэн хануур хатгуурын эмчилгээ хийж байсныг таслан зогсоож, Зөрчлийн хэрэг үүсгэжээ.

Эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй орчинд, мэргэжлийн бус, тусгай зөвшөөрөлгүйгээр энэ мэтчлэн эмчилгээ, тарилга, хатгуур хийж буй хүмүүсээр үйлчлүүлж өөрийн эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх