Кашиш” гэх нэршилтэй 3 килограмм орчим сэтгэцэд нөлөөт бодисыг Испани улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байцаагчид рентген тоног төхөөрөмж ашиглан илрүүллээ.
Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тухайн сэтгэцэд нөлөөт бодисын зах зээлийн ханш 300 орчим сая төгрөг болох бөгөөд тухайн хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллагатай хамтран явуулж байна.