ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан бог малыг жилдээ 2 удаа угаах үүрэг өгөв

2019 оны 05-р сарын 04 өдөр, 19 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_66141

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, ХөҮБХЗГ-ын дарга Б.Батхүү, ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, ЖДҮХБХЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нар  өнөөдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Засаг дарга, иргэдтэй уулзаж байна.

Салбарын сайд Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлтийн явц, хаврын тариалалт, үлийн цагаан огтоно болон малын хулгайтай тэмцэх, худаг усны хүрэлцээ, малын эрүүл мэнд, бэлчээр хамгаалах, бэлчээрийн усан хангамж, мал сүргийг эрүүлжүүлэх, бүртгэлжүүлэх  асуудлаар санал солилцлоо. Мөн малчид тариаланчдын орлогын нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж, ирэх жилийн хэрэгцээнд мал, махыг өнгөрсөн жилээс багагүйгээр бэлтгэх, экспортод гаргах махны хэмжээг өсгөх чиглэлээр ажиллана гэв.

 Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэд худаг ус гаргах, бэлчээр хамгаалах, сумын сургуулийн хүлэмжийн усалгааны системийг шийдвэрлэх, морь унаач хүүхдийн аюулгүй байдал, сургуулийн дотуур байрны барилгын явц  удаашралтай зэрэг асуудлыг хөндсөн юм.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. ulaan
     (192.168.8..***)
    2019/05/05 12:42

    Amidaa hudlaa poprood yah ve. jild neg udaa malaa ugaachihdag bolgootoh l doo

    (0) (0)