Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 50% нь цусны даралт ихсэх ѳвчинтэй байна

2019 оны 05-р сарын 03 өдөр, 18 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
58852793_1989233267869773_8577301486864695296_n

Монгол хүний 3 нас баралт тутмын 1 нь зүрх судасны ѳвчнѳѳс болж байна. Элэгний хорт хавдар, хатуурлын үндсэн шалтгаан нь элэгний вирүс гэдэгтэй адилаар зүрх судасны ѳвчний үндсэн суурь шалтгаан нь цусны даралт ихсэх ѳвчин юм.

Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 50% нь цусны даралт ихсэх ѳвчинтэй байна. Цусны даралт ихсэх ѳвчинтэй 900 мянга гаруй Монголчуудын маань 6% нь цусны даралтаа 130/80-аас доош хэвийн түвшинд барьж, ѳвчнѳѳ хянаж чадаж байна.

Энэ харамсалтай нѳхцѳл байдлаас үүдэн 100 мянган хүн тутам дахь тархинд цус алдах хэлбэрийн цус харвалтын нас баралтаар Монгол Улс дэлхийд 1-рт орж байгаа тѳдийгүй дэлхийн дунджаас дариу 4 дахин их нас баралттай байна.

2019 оноос Оном сан Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хѳтѳлбѳрийн хамрах хүрээг нь ѳргөжүүлж Монгол орон даяар Эрүүл зүрх Эрүүл Монгол хѳтѳлбѳр нэрийн дор хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ бэлтгэл ажлын хүрээнд Даралт хэмжилтийг дадал болгоё! сарын аяныг Монгол орон даяар 2019 оны 5 сарын 1-нд олон нийтэд зарлан хэрэгжүүлж эхлэсэн.

Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хѳтѳлбѳрийн үр дүнд нь Улаанбаатар хотын бүх өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудыг илүү чадавхжуулж, даралт хэмжих аппарат хэрэгслээр бүрэн хангажээ. Даралт ихсэлт, цус харвалт, зүрх судасны өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зөв дадал, цогц мэдээлэл иргэдэд олгох чиглэлд ч чамгүй амжилт гаргалаа. Энэ хэрээр эрүүл мэнддээ санаа тавьдаг, өөрийгөө болоод өрөөлийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ухамсартай иргэдийн тоо өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа нь сайшаалтай.

Үндэсний статистикийн хорооны албан хаагчид Даралт хэмжилтийн сард нэгдлээ.

Олон улсын даралт ихсэлтийн нийгэмлэгээс дэлхий даяар артерийн даралт ихсэлт өвчний талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, даралтын хяналтыг сайжруулах зорилгоор 2017 оны 5-р сараас эхлэн жил бүрийн энэ сарыг “Даралт хэмжилтийн сар” болгон зарлажээ. Одоогоор 100 гаруй улс орон тус аянд нэгдээд байгаа аж.

Манай улсад Монголын даралт ихсэлтийн нийгэмлэг, ONOM сангаас хамтран “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дээрх аяныг зохион байгуулж байгаа аж. Өнөөдөр тус аяныг зохион байгуулагчид Үндэсний статистикийн хорооны албан хаагчдад мэдээлэл өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх