Замын цагдаагийн гүүрэн гарцыг ажлын төлөвлөгөөний дагуу энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд гүүрэн гарцын барилгын ажлын Нарны зам дээгүүр хөндлөн гарах хэсгийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 22:00-06:00 цагуудын хооронд Замын цагдаагийн баруун урд уулзвараар баруунаас зүүн, зүүнээс баруун тийш чиглэсэн авто замын зорчих хэсгийн 1-р эгнээг хааж нарийсган, уулзвар дээр буцаж эргэх үйлдлийг хязгаарлахаар боллоо.
Гүүрэн гарцын үргэлж дам нурууг хийхэд Нарны замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүд металл тулаасны дотор гаргасан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх нүхэн гарцаар зорчино.
Уг бүтээн байгуулалтын ажил хийгдэж, Замын цагдаагийн баруун урд уулзварын зорчих хэсгийн нэг эгнээг хязгаарласнаас замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг нээсэн ба бүтээн байгуулалтын ажил дуустал иргэд та бүхнийг хүлээцтэй хандаж, байршуулсан тэмдэг, зохицуулагчийн дохиогоор замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг зөвлөж байна.