Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээв

2019 оны 05-р сарын 02 өдөр, 19 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mashin

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өөрчлөх, эсэх талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. Энэ асуудлаар өнгөрсөн сард иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулсан бөгөөд асуулгад оролцсон 7000 гаруй иргэдийн 72 хувь нь өвлийн цагийн бүсчлэлийг хэвээр үлдээх хүсэлтээ илэрхийлсэн юм.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал  зургаагаас есдүгээр сард хамгийн бага байдаг. Тээврийн цагдаагийн байгууллагын мэдээллээр энэ үед замын хөдөлгөөний ачаалал 30 хүртэл хувиар буурдаг гэсэн тооцоо байна. Замын хөдөлгөөний ачааллын оргил үед хөдөлгөөний хязгаарлалтын бүс нь Саппорогийн уулзвар, III, IV хорооллын эцсийн уулзвар, Тасганы овоо болон 32-ын тойргийн уулзвар, Дарь эхийн уулзвар, КТМС-ийн урд талын аюулгүйн тойрог, Офицеруудын ордны тойрог, Чулуун овооны уулзвар, Дүнжингаравын уулзвар, 120 мянгатын уулзвар, Механик тээврийн сургуулийн хойд уулзвар, Гурвалжингийн гүүрний урд уулзварыг хамруулдаг байсан. Гэтэл замын хөдөлгөөний ачаалал багасадаг үе буюу зуны улиралд Геологийн төв лабаратори, Дамбадаржаа, ХСИС, Их тэнгэрийн ам хүртэл тэлж байгаа нь агуулга тооцооллын хувьд амьдралд нийцэхгүй байгаа тул өвлийн цагийн хуваариар хэвээр нь үлдээх саналаа Тээврийн цагдаагийн байгууллагынхан ирүүлжээ. Тиймээс олон нийтийн санал болон мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээхээр шийдвэрлэв.

59276239_367551710770299_6800056677048516608_n_20190502065918

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Иргэн
     (192.168.8..***)
    2019/05/03 06:29

    Төрийн байгууллагын тэр тусмаа Нийслэлийн төрийн байгууллагуудын ажлын цагийг урагшлуулмаар байна эрт эхэлмээр байна. Өглөө 8.00-д эхэлж орой 17.00 болгосон байхад болно ш дээ

    (0) (0)